DO NOT MISS

Sunday, November 27, 2016

Манга унших япон хэл сурахад хэр ач тустай вэ?



Та япон хэл сурч байгаа бол мэдээж харилцааны тал дээр илүү түлхүү анхаарал тавих нь олонтой. Энэ үед та анимэ юм уу япон драмыг орчуулгатай үзэж магадгүй. Гэхдээ манга түүнээс илүү үр дүнтэй байдгийг хүмүүс төдийлөн сайн мэддэггүй. Хэрэв та япон хэлээ сайжруулахыг хүсэж байвал япон зурагт номыг япон хэл дээр нь унш гэж зөвлөж байна. Интернетэд япон хэлээрээ байгаа манганууд олон учир таны цаг зав мөнгийг үрэхгүй. Мэдээж та япон хэлний анхан шатны мэдлэгтэй байх хэрэгтэй.
Манга уншихад гарах давуу талууд:
Анимэ болон драмууд дээр зөвхөн тухайн үгийн авиа болон орчуулгыг мэдэж авах боломжтой. Харин манга япон хэл дээр нь уншихад дуудлага , зөв бичих болон тухайн үгийн ханзыг мэдэж авах бололцоотой. Ханз болгоны ард “Фуригана” (Furigana , 振
り仮名) байдаг. Энэ нь ханз болгоныг зөв уншихад тусалдаг юм. Мөн тухайн ханзыг зөв танин мэдэхэд маш их тус болдог. Түүнчлэн тухайн үгийг толь бичгээс олоход маш хялбар болгож өгдөг. Та япон хэлний анхан шатны мэдлэгтэй байхад л бараг бүх мангаг ойлгон унших боломжтой юм үүнээс гадна шинэ шинэ үг мэдэж авах болон ярианы дүрэм сайжирна гэдэгт итгэлтэй байж болно. Хэрэв та япон хэл сурч байгаа бол манга унш гэж зөвлөж байна

1 comment :

 
Copyright © 2014 МЭДЭЭЛЭЛ. Designed by OddThemes