DO NOT MISS

Sunday, November 27, 2016

Бидний боддог төөрөгдөл

image
Төөрөгдөл: Япончууд өөрсдөө их жижигхэн нүдтэй болохоороо анимэндээ аварга том нүд зурдаг.
Залруулга: Анх Осамү Тэзүка анимэний ерөнхий стилийг боловсруулахад Дисней маш хүчтэй нөлө үзүүлсэн юм. Жишээ нь Микки Маус ч гэсэн том нүдтэй шүү дээ. Тэзүка америкийн аниматоруудын нэгэн адил сэтгэл хөдлөлийг илэрхийлэхэд нүд хичнээн их ач холбогдолтойг ойлгож байв. Нүд бол сэтгэлийн толь гэдэг шүү дээ. Япончуудын нүд энд ямар ч хамаагүй ^^
Төөрөгдөл: Япончууд европ хүмүүс шиг харагдахын тулд анимэ дүрүүдийнхээ үсийг содон өнгөтэй
болгодог.
Залруулга: Мангаг хэрхэн зурдаг гэдгийг эргээд нэг санаарай. Манганы зарим нэг хуудаснууд л өнгөт, харин бусад нь хар цагаан байдаг шүү дээ. Харин нэг хуудсан дээр өчнөөн дүрүүдийг багтаах хэрэгтэй байдаг. Тийм учраас хоородох ялгааг нь улам тод болгохын тулд үсний өнгийг нь өөр өөр болгодог ажээ. Энэ нь дүрүүдийг ялгаатай харагдуулахаас гадна, нэлээн их ажил хөнгөвчилдөг байна. Хэдий ийм дүрүүд цайвар үстэй болохоороо европ хүнтэй төстэй байдаг ч, хэд хэдэн зүйлсийгсанагтун: манга урлаг хөгжиж байхад японд европ хүмүүс бараг байгаагүй, бүгдээрээ бараан үстэй байсан болохоор өөр өнгийн үстэй хүнийг содон гэж харахаас биш европ гэж харахгүй, тэгээд ч ихэнх манга японы зах зээлдээ хийгддэг болохоор зураачид мангаг нь гадаадад хэрхэн хүлээж авдаг тухай төдийлөн боддоггүй байсан.
Төөрөгдөл: Анимэ дүрүүд бүгд хоорондоо адилхан.
Залруулга: Чарли Брауны комиксны дүрүүд ямар билээ? Бүгд өөр өөр байдаг. Яг үүнтэй адил анимэ дүрүүд ч хоорондоо ялгаатай. Зураг бол тухайн санааны тухай хэн нэгний төсөөллөө харуулахын тулд хийсэн зураас болон толбоны цуглуулга юм.  урганд дүрс, толбо, шулуун, муруй зэрэг төрөл бүрийн тэмдэгтүүд ашиглагддаг. Мэдээж энэ бүхэн нь орчин, газарзүйн байршил, түүх соёлоос шалтгаалан хувьсана шүү дээ. Бид нар яаж Микки Маусыг Минни Маусаас ялгадаг билээ Сай бодоод үзээрэй 
Төөрөгдөл: Анимэ цус нөж ихтэй, хэтэрхий зэрлэг.
Залруулга: Зарим анимэ үнэхээр зодоон аллага ихтэй байдаг нь үнэн. Гэхдээ анимэний насны ангилалд анхаарал тавиад үзээрэй. Бага насны хүүхдүүдэд зориулсан анимэнд ганц дусал цус ч байдаггүй юм шүү. 
Төөрөгдөл: Анимэ бол жаахан хүүхдүүдэд зориулагдсан эд.
Залруулга: Хүмүүс ингэж хэлэх болгонд инээд хүрэх шиг болдог. Мэдээж энэ нь манай улсад нэлээн их гарч байсан Болтрон, Сэйлор Мун, Покемон зэрэг цувралтай холбоотой гарч ирсэн төөрөгдөл. Гэтэл зарим улсуудад Elfen Lied, Death Note гаргаснаас болж хүмүc анимэ гэгчийг хүүхдүүдэд нь харуулж ч болохгүй юм байна гэсэн үзэлтэй болсон байдаг. Тэд зүгээр л анимэ хичнээн олон төрөл байдгийг мэддэггүйдээ л ингэж ярьцгаадаг нь ойлгомжтой шүү дээ. Хэдэн ч настай, ямар ч гаралтай, ямар ч сонирхолтой байсан танд тохирох анимэ олдож л таараа. Энэ хүмүүст анимэ гэж юу байдгийг мэдэхгүй бол худлаа юм ярих хэрэггүй гэж хэлмээр санагдаж байгаа биз? Толгойд ч орж ирмээргүй зүйлийг үнэн гэж итгээд явж л байдаг… Хүний төсөөлөл ч агуу юм даа Бонус. Эцэст нь анимэчид хүртэл цочирдмоор төөрөгдөл…
Төөрөгдөл: Хамгийн анхны анимэ цуврал бол “Astro Boy”
Залруулга: Осамү Тэзүкагийн “Astro Boy”-г 1963 онд гарсан бол “Otogi Manga Calendar” гэдэг анимэ цуврал 1962 онд хийгдсэн ажээ. Энэ анимэ нь хар цагаан байсан бөгөөд фото зураг, дүрс бичлэгийг оролцуулсан байжээ. Мөн хоёр хэсэгтэйгээр дэлгэцнээ гарсан бөгөөд эдгээр хэсгүүдийн эхнийх нь л гэхэд 312 ангитай байжээ. Анги болгон нь ойролцоогоор 3 минут үргэлжилдэг байв.


.

Post a Comment

 
Copyright © 2014 МЭДЭЭЛЭЛ. Designed by OddThemes