Нинжа гэж чухам хэн юм бэ?
Асуултаас эхэлцгээе.
Асуултаас эхэлцгээе.
Энэхүү эртний бөгөөд нууцлаг урлагийн талаар бид юу мэддэгсэн билээ? Нарийндаа гэвэл тодорхой хэлчих юм үгүй.
Нийтийн соёлын “шилдэг” бүтээлүүдээс дараахи тойм төдий зураглал гарна. Юу хэмээвээс, нинжа гэдэг бол эртний Японы супермэн, гэхдээ сөрөг талынх. Муу зүгийн хар үйлсэд хүчин зүтгэгч харгис хэрцгий, хорон санаат, хүний үнэргүй х…ууран мэхлэгч, хэнд ч бол худалдагдахаас буцахгүй, тарчилган зовоогч, бас тарчлаан жаргагч буюу садист болой.

Өнөөгийн япончуудын дийлэнх нь нинжа нарын гавъяаг “чямбара” буюу илд сэлэм хавиралдан хяхатнасан, алд бие хөсөрдөн сүйрсэн феодалын өнгөрсөн нийгмийн тухай дайн тулаантай киноны түвшинд л ойлгодог бөгөөд сонгодог “нинжицү”-г сэргээх, тэр тусмаа өөрсдөө нинжа болох тухайд мөрөөдөх ч хэрэггүй.
Ийм боломж Японд байхгүй юм чинь баруунд болон өөр хаа ч юм санасны бүр гарз гэдэг нь илт. Түүхэн хийгээд соёлын өв уламжлалаас нь салгачихсан энэхүү “шөнийн дайчдын” эртний урлаг хэзээ нэг цагг улс төр болон дайн тулааны хүчирхэг зэвсэг байсны бүдэгхэн сүүдэр төдий юм байх нь мэдээж.
Нинжа нарыг эрүүл ухааны төдийгүй, орчин үеийн шинжлэх ухааны үүднээс ч тайлан тайлбарлахын аргагүй, санаанд багтамгүй чадвартан хэмээх.
Тухайлбал, жигүүртэн шувуу шиг нисдэг, аалз аятай тааз, туургаар авирч, усан дээгүүр хуурай газраар мэт явдаг, элдэв амьтанд хувирч чаддаг, ганц харц юм уу, хашгиралтаар алчихдаг, утаан дунд уусдаг, заримдаа ч харсаар байтал агаарт замхарчихдаг ч гэцгээх авч энэ бүхэн бол ойлгож эс чадсанаа тайлах гэхдээ долоон жорын цуу тараагч мухар сүжигт, мунхаг ухаантны яриа төдийхөн юм.
Post a Comment