Япон улсын түүх
Японд эрт үед хүн амьдарч байсныг батлах олдвор НТӨ 30,000 оны буюу Хуучин чулуун зэвсгийн үед хамаарна. Арай хожуу үед хамаарах чимэглэсэн шавар сав, ваар зэрэг нь дэлхий дээрхи хамгийн эртний хадгалагдан үлдсэн эд өлгийн зүйл гэж тооцогддог байна
Хоккайдо, Хонсю Кюсю, Сикоку гэсэн дөрвөн том арлаас Японы бүлэг арал тогтдог.
Японы уугуул оршин суугчид нь Курилийн арлууд болон Японы бүлэг аралд хамаарагдах Хоккайдо, Хонсю арлуудыг оролцуулан Японы ихэнхи хэсэгт суурьшиж байсан айну юм. Одоогийн япончууд анх Зүүн Азийн эх газраас тус арлын өмнөд хэсэгт нүүн ирж хэдэн мянган жилийн турш аажим аажимаар тэднийг түрэн уусгасаар Японы арлуудын нутаг дэсвгэрт бүхэлд нь суурьшжээ. Айнүчууд нь эрт цагт Зүүн Өмнөд Ази дахь папуачуудтай адилхан австралоид төрхтэй (афирикчуудтай төстэй) байв.
Япончуудын гарал бүрэн тодорхойгүй, зарим эрдэмтэд дор хаяж 10,000 гаруй жилийн өмнө Японд байсан уугуул хүмүүс гэж үздэг ч ихэнхи эрдэмтэд Зүүн эсвэл Зүүн Өмнөд Азиас нүүн ирсэн хүмүүс гэж үздэг. Хэдийгээр эхний онолд 10,000 гаруй жилийн өмнө тэд Японд байсан гэсэн таамаг дэвшүүдэг ч айнучуудаас сүүлд тус аралд ирсэн болох нь археологийн олдвороор батлагддаг.
"Яёойн эрин" буюу МЭӨ III зууны үеэс цагаан будаа тариалан, төмөр ба хүрэл боловсруулж, вааран эдлэл хийх болжээ. Эдгээр нь Хятад эсвэл Солонгосоос шилжин ирсэн одоогийн япончуудтай холбоотой гэж үздэг байна.
Буддын шашин Солонгосын Вэкжэ улсаас дамжин нэвтэрсэн боловч Хятадын нөлөө их байсан байна
"Нарагийн эрин" буюу МЭ VIII зууны үед Японы анхны хүчирхэг улс, одоогийн Нара орчимд төвлөрөн бий болжээ. Энэ үед хамаарах "Кожики" (Kojiki, 712 он), "Нихон Шоки" (Nihon Shoki, 720 он) зэрэг судрууд хадгалагдан үлдсэн байдаг
XVI зууны үед Португалийн худалдаачид ба шашны номлогч нар анх Японд хүрсэн ба энэ үеэс Баруун болон Японы хооронд худалдаа, соёлын солилцоо эхэлжээ.
Ода Нобүнага Европоос нэвтэрсэн галт зэвсэг хэрэглэн Японыг нэгтгэж эхэлсэн боловч 1582 онд алуулсан байна. Түүний дараа Тоёотоми Хидэёши үйл хэргийг нь үргэлжүүлэн 1590 онд бүх Японыг нэгтгэж дуусав.
1931 онд Манжуурыг эзлэн, 1941 онд "Тэнхлэгийн хүчинд" нэгдсэн байна. 1937 онд Хятадын бусад хэсгийг эзлэн, 1941 онд АНУ-ын Перл Харбор дахь цэргийн баазыг довтлов. Үүний дараа Япон нь АНУ, Их Британи, Нидерланд зэрэг улсад дайн зарлажээ. Энэ явдал АНУ-ыг Дэлхийн II дайнд татан оролцуулав. 1945 онд АНУ, Японы Нагасаки, Хирошима хотууд дээр цөмийн бөмбөг хаяж, ЗХУ Японд дайн зарласны дараа 1945 оны 8 сарын 15-нд Япон бууж өгөх гэрээнд гарын үсэг зуржээ.1854 оны 3-р сарын 31-нд АНУ-ын усан цэргийн ахмад Маттью Перри Японтой "Канагавагийн хэлэлцээр"-ийг байгуулснаар Япон дахин гадаад ертөнцтэй харилцаж, "Мэйжийн эрин" эхэлжээ (1868 он). Энэ үед Япон өөрийн улс төр, хууль, цэргийн зохион байгуулалтыг барууны маягаар шинэчлэн, Японы эзэнт улсыг аж үйлдвэржүүлж эхлэв. Энэ үеэс Хятад, Орос зэрэг улсуудтай дайн хийж, Тайвань, Солонгос, Сахалины өмнөд хагасыг эзлэв.
1947 онд Япон нь шинэ Үндсэн хууль баталж, Үндсэн хуульт, хаант засаглалтай ардчилсан орон болов. Япон 1956 онд НҮБ-ын гишүүн орон болсон байна.
Post a Comment