Така буюу Мориүчи Такахиро
(森田 貴寬) 1988 оны 4-р сарын 17-нд Токёо хотод төрсөн. Хамтлагийн гоцлол дуучин. Тэрээр Японы тэр үедээ л үнэхээр нэр алдарт хүрээд байсан дуучид болох Мори Шиничи болон Мори Масако нарын том хүү юм. Така 2002 оноос эхлэн аавынхаа хамгийн алдартай дууг дуулан урлагт хөл тавьсан ба түүнийг алдарт дуучдын хүү болохоор тухайн үеийн энтэртайнмэнт ертөнц томоохон анхаарал хандуулж байсан. Тэрээр 2003 онд Johnny JR-н доорх 8 гишүүнтэй хөвгүүдийн NEWS гэх хамтлагт 9 дэх гишүүнээр орсон боловч хичээл номдоо анхаарахаар тус хамтлагийг тэр ондоо орхиж байжээ. Хэдий хэвлэл мэдээлэлд хийсэн мэдэгдэл дэх шалтгаан нь сурлага байсан ч сэтгүүлд хэвлэгдсэн түүний зурагнаас болоод Johnny JR. түүнийг хамтлагаас хөөсөн ч гэх яриа бий. Хамтлагаас хөөгдөж, буцаад очих сургуульгүй болсон байсны дээр тэр онд нь түүний эцэг эх 2 салахаар шийдэн, Така хэсэг эмээ дээрээ амьдарч байгаад удалгүй ганцаар амьдрах болсон. Байрныхаа түрээсийг төлөхийн тулд өдөр нь цагийн ажил хийж орой нь дуулж мөнгө олдог байжээ. Удалгүй хамтлагийн ахлагч Тоорү санамсаргүй байдлаар түүний дуулж байхыг сонсоод түүнд санал тавьж, нилээн урт хугацаанд гуйж гувшсаны эцэст Така ONE OK ROCK хамтлагт орсон.


Post a Comment